Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг хүлээн авч уулзжээ
Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр манай улсад зочилж буй “Physical Asia” төслийн ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн гишүүн Эдди Уильямс, Өмнөд Солонгосын багийн ахлагч Ким Дун Хён, багийн гишүүн Ким Жэ Хун болон Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, багийн гишүүн Б.Лхагва-Очир нарыг хүлээн авч уулзжээ. Монгол улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Г.Занданшатар талархал илэрхийлээд, ирэх жил манайд ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урьсан байна. Жан Хо Ги уулзалтын үеэр хэлэхдээ “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай, нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол улсыг дэлхийд таниулахыг бид маш их хичээсэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхий даяараа мэдэх болно” хэмээн хэлжээ.



ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







